“АЗИЙН ДЭД БҮТЦИЙН СУДАЛГААНЫ ХҮРЭЭЛЭН” ТББ

Танилцуулга

“Азийн дэд бүтцийн судалгааны хүрээлэн” нь 2014 онд байгуулагдсан. Манай байгууллага нь дэд бүтэц, уул уурхай, эдийн засаг, нийгэм, байгаль орчин, аялал жуулчлалын чиглэлээр эрдэм шинжилгээний судалгааны ажил гүйцэтгэж, зөвлөмж аргачлал боловсруулан, сургалт сурталчилгаа зохион байгуулдаг нийгэмд үйлчилдэг төрийн бус байгууллага болно. “Монгол Улсын авто замын орон зайн мэдээллийн сан байгуулах”, “Зам, тээврийн бодлого төлөвлөлтөд ашиглах математик загварчлалын програм хангамж нэвтрүүлэх”, “Нийслэлийн авто замын сүлжээг хөгжүүлэх дунд, урт хугацааны мастер төлөвлөгөө боловсруулах”, “Улаанбаатар хотын тогтвортой нийтийн

    

тээврийн индекс тооцож боловсруулах”, “Авто замын үндэсний атлас”, “Монгол Улсын авто замын сүлжээ, аяллын товхимол”, “Монгол Улсын уул уурхай, дэд бүтэц, санхүүжилтэд тавигдах мастер төлөвлөгөө боловсруулах” төсөл, 108 Ойл ХХК-ийн “Чойр Логистик төвийг байгуулах ТЭЗҮ боловсруулах”, “Лекс Ойл” ХХК- ийн газрын тосны бүтээгдэхүүний агуулах, логистикийн ТЭЗҮ боловсруулах, “Оюутолгой ХХК-ийн далд уурхайг хөгжүүлэх 2020 оны ТЭЗҮ боловсруулах” зэрэг зам, тээвэр, логистик, уул уурхай, байгаль орчин, нийгэм эдийн засаг, аялал жуулчлалын салбарт 20 гаруй төсөл, хөтөлбөр боловсруулж, хэрэгжүүлсэн. “Улаанбаатар трамвай, хөнгөн галт тэрэг” төслийг санаачлагч болно.

Үнэт зүйлс

Шинжлэх ухааны үндэслэлтэй судалгаа, шинжилгээнд тулгуурлан үйлчлүүлэгчдээ дэлхийн жишигт нийцсэн хараат бус, бодит, найдвартай мэдээллээр хангаснаар Монгол Улс, улмаар бүс нутгийн судалгааны зах зээлд мэргэжлийн өндөр чадавхтай эрдэм шинжилгээ, судалгаа, хөгжүүлэлтийн төв болно.

Мэргэшсэн өндөр ур чадвар

Мэргэжлийн өндөр ур чадвартай, бүтээлчээр сэтгэдэг, өөрийгөө болон бусдыг хөгжүүлэхэд байнга анхаардаг.

Санаачилга

Хөгжүүлэх, сайжруулах, асуудлыг шийдвэрлэх бүтээлч шийдэл, санал санаачилгыг гаргаж шинжлэх ухаанчаар сэтгэдэг.

Багийн сэтгэлгээ

Итгэлцэл, хүндлэл, өндөр хариуцлага, эерэг харьцаа, хандлагаар хамт олонтойгоо үр дүнтэй, идэвх зүтгэлтэйгээр хамтран ажилладаг.

Тогтвортой хөгжлийн зарчим

Нийгэм, байгаль орчинд ээлтэй, тогтвортой хөгжлийн бодлого, хөтөлбөрийг дэмжин ажилладаг.

Манлайлал

Боломж байгаа гэдэгт үргэлж итгэж, байгууллагаараа нэг зорилгын төлөө урагшилж, нэгдэн нягтарч хамтдаа бодит үйл хэрэг болгодог.

Үнэнч шударга зарчим

Хариуцсан ажилдаа үнэнч шударга, чин сэтгэлээр ажлаа гүйцэтгэж, хууль, дүрэм журмыг чандлан сахидаг.

ОНЦЛОХ ТӨСӨЛ, ХӨТӨЛБӨРҮҮД

2017 - өнөөг хүртэл Улаанбаатар трамвай хөнгөн галт тэрэг төсөл, төслийг санаачлагч

Улаанбаатар хотын хүн амын тоо, авто тээврийн хэрэгслийн тоо нэмэгдсэн нь замын сүлжээний ачааллыг нэмэгдүүлж, түгжрэлийг ихээхэн үүсгэж, одоо байгаа авто замын сүлжээний хүчин чадал хүрэлцэхгүйд хүргэж, нийгмийн хөгжил, байгаль орчин, хүний эрүүл мэнд, хөдөлгөөний аюулгүй байдал зэрэгт сөргөөр нөлөөлж байна. Авто замын сүлжээг өргөтгөх, хөгжүүлэхээс гадна хүн төвт, багтаамж ихтэй, ногоон нийтийн тээврийн тогтолцоог бүрдүүлэх зайлшгүй шаардлагатай тулгарч байна. Иймд Улаанбаатар хотын нийтийн тээврийн үйлчилгээний системд шинэчлэлт хийж багтаамж ихтэй, ногоон тээвэр болох трамвай, хөнгөн галт тэрэг нэвтрүүлэх төсөл хөтөлбөрийг санаачилж суурь судалгаа шинжилгээний ажлыг гүйцэтгэж байна.

2021 - өнөөг хүртэл “Улаанбаатар шинэ нисэх онгоцны буудлыг түшиглэн бий болох Шинэ Зуунмод хотыг хөгжүүлэх төлөвлөлтийн судалгаа”, Захиалагч: Almec Group LLC, ЖАЙКА, 2021-өнөөг хүртэл

Японы Олон Улсын Хамтын Ажиллагааны Байгууллага (ЖАЙКА)-ын захиалгаар “Улаанбаатар шинэ нисэх онгоцны буудлыг түшиглэн бий болох Шинэ Зуунмод хотыг хөгжүүлэх төлөвлөлтийн судалгаа” төсөл ажлыг хариуцан гүйцэтгэж буй Алмек Группд зам, тээвэр, логистикийн салбарт зөвлөх үйлчилгээг гүйцэтгэж байна. Тус төслийн хүрээнд Шинэ Зуунмод хотын ерөнхий төлөвлөлтөд үнэлэлт, дүгнэлт өгөх, тээврийн эрэлтийн судалгааг гүйцэтгэж, зам, тээвэр, логистикийг хөгжүүлэх судалгааг гүйцэтгэж байна.

2020 - өнөөг хүртэл “Өмнөговийн аймгийн Ханбогд сумын нутагт орших Оюу Толгойн зэс-алтны бүлэг ордыг ашиглах ТЭЗҮ-ийн 2020 оны тодотгол”, Захиалагч: Оюу Толгой ХК, “Хатангазар” ХХК

Оюу Толгой бол дэлхийн хэмжээнд зэс-алтны хамгийн нөөцтэй том бүлэг орд юм. 2012 оноос хойш Оюу Толгой ХХК нь Оюутолгойн ил уурхайгаас хүдэр олборлож, зэсийн баяжмал үйлдвэрлэж, экспортлож байна. Оюу Толгойн нөөцийн 80 хувийг бүрдүүлдэг гүний уурхай руу нэвтрэх, гүний уурхай хөгжүүлэхийг зорьж байна. Өмнөговийн аймгийн Ханбогд сумын нутагт орших Оюу Толгойн зэс-алтны бүлэг ордыг ашиглах ТЭЗҮ-ийн 2020 оны тодотголын маркетинг, хөрөнгө оруулалтын зардал, эдийн засаг, санхүүгийн үр дүнгийн шинжилгээ, эрсдэлийн үнэлгээ зэрэг хэсгийг хариуцан хянан засварлах зөвлөх үйлчилгээг өгч ажиллаж байна.

2020-2021 Үндэсний атласын сэдэвчилсэн зураглал боловсруулах, Захиалагч: ҮСХ

Үндэсний атласын сэдэвчилсэн зургийг ArcGIS программ дээр боловсруулсан.

2020-2021 “Чойр логистик төвийг байгуулах ТЭЗҮ, бизнес төлөвлөгөө”, Захиалагч: 108 Ойл ХХК

“108 Ойл” ХХК-ийн “Чойр бүс нутгийн логистикийн төвийг хөгжүүлэх” ерөнхий төлөвлөлгөөний суурь судалгаа, ерөнхий төлөвлөлтийн зураглалын ажлыг хийж гүйцэтгэсэн.

2019 “Urban Mobility Application of the Sustainable Urban Transport Index in Ulaanbaatar, Mongolia”, Захиалагч: UNESCAP

UNESCAP (НҮБ-ийн Ази Номхон Далайн Эдийн Засаг, Нийгмийн Хороо)-аас 2017 оноос эхлэн хотын тээврийн тогтвортой хөгжлийн зорилтуудыг нэгтгэн дүгнэх зорилгоор Азийн хотуудын хотын тээврийн систем ялангуяа нийтийн тээврийн системийн төлөв байдал, бодлого төлөвлөлтийг 10 үзүүлэлт бүхий Тогтвортой хотын тээврийн индекс (Sustainable Urban Transport Index -SUTI)-ийг тооцож, үнэлж эхэлсэн. 2019 онд Улаанбаатар хотын SUTI-г тооцож үнэлсэн нь Азийн 15 дахь хот болсон.

2019–2020 “Замын-Үүд газрын тосны агуулах, логистик төв байгуулах ТЭЗҮ боловсруулах”, Захиалагч: Лекс Ойл ХХК

Лекс Ойл ХХК-ны үйл ажиллагааны үндсэн чиглэл нь газрын тосны бүтээгдэхүүний импорт, бөөний худалдаа эрхэлдэг. Тус компанийн захиалгаар Дорноговь аймгийн Замын-Үүд сумын нутагт “Газрын тосны агуулах, логистик төвийг байгуулах ТЭЗҮ боловсруулах, ерөнхий төлөвлөлтийн зураглалыг хийж гүйцэтгэсэн.

2018-2019 “Нийслэлийн авто замыг хөгжүүлэх урт, дунд хугацааны мастер төлөвлөгөө боловсруулах”, Захиалагч: Нийслэлийн зураг төслийн хүрээлэн

Улаанбаатар хотыг хөгжүүлэх 2020 он ерөнхий төлөвлөгөөг хэрэгжүүлэх арга хэмжээний хүрээнд “Нийслэлийн авто замын сүлжээг дунд, урт хугацаанд хөгжүүлэх мастер төлөвлөгөө”–г боловсруулсан юм. Тус судалгааны ажил нь дараах бүрдэл хэсгээс бүрдэнэ. Үүнд: (i) Суурь судалгааг үндэслэн “Нийслэлийн авто замын сүлжээг урт, дунд хугацаанд хөгжүүлэх” хөгжлийн тулгамдсан асуудлыг тодорхойлох; (ii) Улаанбаатар хотын авто замын сүлжээний тээврийн эрэлтийн 2017, 2025, 2030 оны загварчлал; (iii) Төлөвлөлтийн шийдлүүдийг тусгасан зураглалын материал зураглал, тайлбар бичиг боловсруулах; (iv) Тэргүүлэх ач холбогдол бүхий шинээр баригдах болон өргөтгөл шинэчлэл хийх замын техникийн зургийн жагсаалт; (v) Мастер төлөвлөгөөг хэрэгжүүлэх үйл ажиллагааны төлөвлөгөө; (vi) Мастер төлөвлөгөөг хэрэгжүүлэхэд шаардлагатай хөрөнгө оруулалт, эдийнзасгийн үр ашгийн тооцоо, нийгэм эдийн засаг, байгаль орчны нөлөөллийн үнэлгээ; (vii) Мастер төлөвлөгөөг хэрэгжүүлэх бодлогын баримт бичиг болно.

2017-2018 “Чойр логистик төв байгуулах урьдчилсан ТЭЗҮ боловсруулах”, Захиалагч: 108 Ойл ХХК

Судалгааны ажлын үндсэн зорилго нь Говьсүмбэр аймгийн Сүмбэр сумын нутагт ЧОЙР бүс нутгийн логистикийн төв байгуулах урьдчилсан ТЭЗҮ боловсруулах болно. Улаанбаатар хот, Замын-Үүд өртөө хоёрын дунд орших Чойр өртөөнд зүүн болон төв бүсийн аймгуудын өргөн хэрэглээний болон хүнсний бараа бүтээгдэхүүнээр хангах, болон тус бүс нутгийн эрдэс баялгийн гол түүхий эд болох жоншийг боловсруулж тээвэрлэх шаардлагад үндэслэн ЧОЙР терминаль байгуулах юм. ТЭЗҮ боловсруулах ажлын хүрээнд логистикийн төвийн ерөнхий төлөвлөлт, зураглал, санхүү эдийн засгийн тооцоо, зах зээлийн мэдрэмжийн шинжилгээг гүйцэтэсэн.

2017 “Хөвсгөл нуурын байгалийн цогцолборт газрын орчны бүсийн иргэдийн амьжиргааг дэмжих, тогтвортой аялал жуулчлалыг хөгжүүлэх нэгдсэн төсөл”, Захиалагч: EGIS Group ХК, АХБ

Ядуурлыг бууруулах Японы сангийн дэмжлэгээр Байгаль орчин, аялал жуулчлалын яам, Азийн хөгжлийн банк хамтран Хөвсгөл нуурын байгалийн цогцолборт газрын орчны бүсийн иргэдийн амьжиргааг дэмжих, тогтвортой аялал жуулчлалыг хөгжүүлэх нэгдсэн төсөл (МОН 9183)-ийг 2016-2019 онуудад хэрэгжсэн болно. Тусгай хамгаалалтын газар нутагт амьдардаг иргэд, гэр бүлийн амьжиргааг дээшлүүлэх, орон нутгийн иргэдэд түшиглэсэн аялал жуулчлалыг хөгжүүлэх, хог хаягдлын менежменттэй холбоотой асуудлыг шийдвэрлэхэд чиглэсэн Монгол дахь анхны төсөл юм. Тус төслийн хүрээнд холбогдох сэдэвчилсэн газрын зургийг ArcGIS програм хангамж дээр боловсруулсан.

2015-2017 “Монгол Улсын авто замын орон зайн мэдээллийн сан байгуулах”, Монгол Улсын Зам тээврийн яамны захиалгат төсөл

Монгол Улсын дэд бүтцийг хөгжүүлэх, ялангуяа авто замыг хөгжүүлэх дунд, урт хугацааны төлөвлөгөөг хэрэгжүүлэхтэй холбоотойгоор авто замын сүлжээний мэдээллийн санг боловсронгуй болгох, газарзүйн мэдээллийн (GIS) санг байгуулах, хөгжүүлэх, олон улсын стандартад нийцүүлэх шаардлагын хүрээнд Монгол Улсын авто замын орон зайн мэдээллийн сан байгуулсан.

2015-2016 “Монгол Улсад эрдэс баялгийн бирж байгуулах хуулийн төсөл боловсруулах” Монгол Улсын Уул уурхайн яам, Санхүүгийн зохицуулах хорооны захиалгат GIZ-ийн зөвлөх үйлчилгээний төсөл, 04/2015-өнөөг хүртэл -зөвлөх

Эрдэс баялгийн биржийн хуулийн төсөл, үзэл баримтлал, танилцуулга боловсруулах нь төслийн үндсэн зорилго болно. Түүнчлэн биржээр эрдэс баялгийн бүтээгдэхүүнийг шууд нийлүүлэх (spot) гэрээ, эрдэс баялгийн бүтээгдэхүүнийг тохирсон үнээр ирээдүйд нийлүүлэх гэрээ (forward), эрдэс баялгийн бүтээгдэхүүнийг тохирсон үнээр ирээдүйд нийлүүлэх стандарт гэрээ (futures), oпцион зэрэг гэрээнүүд арилжигдахтай холбоотой Санхүүгийн зохицуулах хорооноос гаргах шинэ дүрэм, журмын жагсаалт танилцуулгын төслийн ажлын хүрээнд боловсруулсан.

2016 “Тогтвортой хөгжлийн бодлогыг дэмжих арга зам: Зам дагуух үйлчилгээг хөгжүүлэх”, Захиалагч: EASTS

Авто тээврийн хэрэгслийн жолоочийн ажил амралтын дэглэм хангах, зорчигчдын тав тухтай аялах нөхцөлийг бүрдүүлэх, тээврийн хэрэгслийн техникийн хэвийн үйл ажиллагаа, замын хөдөлгөөний аюулгүй байдлыг хангахад чиглэсэн үйлчилгээний цогцолборыг хөгжүүлэх боломжийг судалсан. Судалгаа нь Монгол Улсад Японы зам дагуух үйлчилгээ болох “Мичи-Но-Эки” загварчлалыг нэвтрүүлэх боломж, зам дагуух үйлчилгээний цогцолборыг хөгжүүлэх, түүнд тавигдах нөхцөл, шаардлагыг шинжилсэн.

2015-2016 ЖАЙКА-гийн захиалгат “Монгол Улсын бүсчилсэн хөгжлийн нэгдсэн судалгаа” төслийг хэрэгжүүлэгч Япон Улсын зөвлөх үйлчилгээний “Almec” корпорацид туслан гүйцэтгэгч

Монгол Улсын цогц хөгжлийн төлөвлөлтийг авч хэлэлцэхэд шаардагдах хүн ам, нийгмийн нөхцөл байдал, аж үйлдвэр, хөдөө аж ахуй, аялал жуулчлал, тээвэр, логистик, байгаль орчны салбарын өнөөгийн байдал болон тулгамдаж буй хөгжлийн асуудлууд, тэдгээрийг шийдвэрлэх арга замыг бүс орон нутгийг эдийн засгийн коридор болгон авч үзэж, хөгжлийн тэнхлэг, бүсчилэн хөгжүүлэх боломжийг авч үзсэн. Энэхүү судалгааны ажлын зам, тээвэр, логистикийн салбарын судалгааны хэсэгт хамтран оролцсон.

2016 “Монгол Улсын Ногоон Хөгжлийн Үндэсний Бодлогын Үзүүлэлтүүд” Монгол хэлнээс Англи хэл рүү бичгийн орчуулгын ажил, Захиалагч: “Даян дэлхийн ногоон хөгжлийн институт” (GGGI)

Монгол Улсын тогтвортой хөгжлийн үзэл баримтлал-2030, Монгол Улсын Ногоон хөгжлийн бодлого зэрэг бодлогын баримт бичгүүдэд эдийн засгийн тогтвортой хөгжлийн зорилтыг хангахын тулд макро эдийн засгийн зохистой бодлогыг хэрэгжүүлэх, ногоон хөгжлийн үзэл санаанд тулгуурласан эдийн засгийн өсөлтийг бий болгох чиглэлээр тодорхой зорилтуудыг дэвшүүлсэн билээ. Ногоон хөгжлийн бодлогын хэрэгжилтийг үнэлэх 38 шалгуур үзүүлэлтийг тооцох аргачлалын баримт бичгийг орчуулсан.

2016 “Байгаль орчны статистик үзүүлэлтийн маягтыг бөглөх гарын авлага, аргачлал боловсруулах” Захиалагч: Монгол Улсын Байгаль орчин, аялал жуучлал, ногоон хөгжлийн яам, “Даян дэлхийн ногоон хөгжлийн институт” (GGGI)

Байгаль орчны статистик үзүүлэлтийн мэдээллийн санг бүрдүүлэх 21 маягтыг боловсронгуй болгох, маягтыг бөглөх гарын авлага, аргачлал боловсруулсан. Тус ажлын хүрээнд байгаль орчны статистикийн мэдээллийн санг бүрдүүлэх, маягтыг бөглөх туршилтыг Архангай аймгийн Цэцэрлэг, Өвөрхангай аймгийн Арвайхээр, Хужирт сумын нутагт тус тус хийж, холбогдох хэлэлцүүлэг, маягт бөглөх гарын авлагын сургалт семинарыг зохион байгуулсан.

2016 “Олон улсын авто замын тээврийн салбарт хэрэглэгдэж байгаа тээврийн бодлого, төлөвлөлтийн математик загварчлалын программ хангамжийг нэвтрүүлэх хэрэгцээ шаардлагын судалгаа”, Захиалагч: Монгол Улсын Зам, тээврийн яам, Хамтран гйүцэтгэгч: Монголын Логистикийн Холбоо

Олон улсын хэмжээнд авто замын салбарт өргөн хэрэглэгддэг TransCad, Cube, Visum, EMME гэх мэт тээврийн төлөвлөлтийн загварчлалын програм хангамжийн давуу болон сул талуудыг судалж, ачаа, зорчигч тээврийн урсгалыг харгалзан Монгол Улсад тохирох тээврийн загварчлалын програм хангамжийг сонгох шийдвэрийг гаргах.

2015-2016 “Монгол Улсад эрдэс баялгийн бирж байгуулах хуулийн төсөл боловсруулах” Захиалагч: Монгол Улсын Уул уурхайн яам, Санхүүгийн зохицуулах хороо, GIZ -ийн IMRI хөтөлбөр

“Эрдэс баялгийн бирж”-ийг Монгол Улсад байгуулах бэлтгэл ажлын хүрээнд гурван улсын бараа бүтээгдэхүүний биржийн хууль эрх зүйн орчин, зохицуулалт, биржийн үйл ажиллагаа, арилжааны хэлбэр, биржийн эзэмшил, бүтэц зохион байгуулалт зэргийг харьцуулан судалж, Монгол Улсын нөхцөлд тохиромжтой эрдэс баялгийн биржийн үйл ажиллагааны журмын хувилбарыг боловсруулсан.

2015-2016 “2013-2015 оны эхний хагас жилийн байдлаар хүнс, өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүний үнийн өсөлтийн судалгаа хийж дүгнэлт гаргах” Захиалагч: Үндэсний Аудитын газар

Монгол Улсын Засгийн газар Монголбанктай хамтран хэрэгжүүлсэн “Гол нэрийн бараа, бүтээгдэхүүний үнийг тогтворжуулах” дунд хугацааны хөтөлбөрийн хэрэгжилтийн үр дүн нь хүнс, өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүний үнэ, эрэлт, нийлүүлэлтэд хэрхэн нөлөөлсөн, хүнс, өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүний үнийн тогтвортой байдал үүссэн эсэхэд шинжлэх ухааны үндэслэлтэй судалгааны ажил хийх шаардлага гарсан. Хүнс, өргөн хэрэглээний бараа, бүтээгдэхүүний үнийн өөрчлөлтийг 2013-2015 оны эхний хагас жилийн байдлаар судалгаа хийж, дүгнэлт гаргасан. Үүнд: шатахуун, импортын өргөн хэрэглээний бараа, бүтээгдэхүүн, хүнсний гол нэрийн бараа, бүтээгдэхүүн, барилгын гол нэр төрлийн материалын үнэ болох цемент, арматур, цахилгаан, дулааны үнийн өөрчлөлт, зах зээлд эдгээр бараа бүтээгдэхүүний үнэ тогтворжсон эсэхийг судалж эдийн засгийн шинжээчээр ажилласан.

Бүтэц, зохион байгуулалт

Удирдлага

Ж.Буурч

Ерөнхийлөгч

Физикийн ухааны магистр Геологич

Док. Э.Эрдэнэчимэг

Гүйцэтгэх захирал

Эдийн засгийн ухааны доктор Хэрэглээний эдийн засагч, химич

Проф., док. Г.Элдэв-Очир

Монгол Улсын Гавьяат багш

Эдийн засгийн ухааны доктор Математикч, статистикч

Проф., док. Б.Асралт

ТУЗ-ийн гишүүн

Удирдахуйн ухааны доктор Инженер-эдийн засагч

Холбоо барих

Хаяг

Хан-Уул дүүрэг, XI хороо, 7-1 Улаанбаатар, Монгол Улс

Утас

+976 95227397

+976 95227397

Мэйл хаяг

airimongolia@gmail.com

Веб

www.airi.mn

Уншиж байна
Таны зурвас илгээгдлээ. Баярлалаа!